Шууд Chart

Стамбул дахь АНУ-ын дипломат ажилтнуудын гэр бүл нутаг буцна

2016-10-30 12:02:58

АНУ-ын  төрийн  департамент  Туркийн Стамбул  дахь  Ерөнхий консулын  газрын  ажилтнуудынхаа гэр бүлийнхэнд  нутагтаа  эргэн  ирэхийг  тушаасан  байна.  Хэт даврагчид  террорист халдлага үйлдэх  эрсдэл  өндөр байгаа учир  АНУ ын төрийн департаментаас ийнхүү болгоомжлуулж  байгаа юм байна.  

Мөн  төрийн департаментаас өчигдөр гаргасан энэ  анхааруулгад  нийт иргэдээ  хандаж  Турк  руу явахад  аюул эрсдэлтэй гэдгийг ч сануулсан аж.  Хэт даврагч  бүлэглэлийнхэн  Стамбул  хот дахь  Америкийн иргэд ажиллаж  амьдардаг  бүсэд  халдлага үйлдэхээр  төлөвлөж  байгааг тусгай  албадынхан анхааруулсны  дагуу  Төрийн  департаментаас дээрхи мэдэгдлийг гаргасан  байна.  Гэхдээ Стамбул дахь АНУ-ын  ерөнхий консул  ердийн цагийн хувиараа ажиллах гэнэ. 

Мөн  Туркийн  бусад  хотууд  дахь дипломат  төлөөлөгчийн  газрынхны  ар гэрийнхэнд  нутаг  буцах тушаал өгөөгүйг  мэдэгдэж  байна.  Үүний өмнө  өнгөрсөн  24-ний  өдөр  АНУ-ын төрийн департамент мөн  л  Стамбулд  террорист халдлага гарах аюул  эрсдэл  их байгааг  иргэддээ анхааруулж байсан юм.  Тэр  үед хэт даврагчид сайтар  зохион байгуулж,  урьдчилан анхааруулах боломж  олгохгүйгээр террорист халдлага үйлдэх магадлал  бий хэмээн болгоомжлуулж байв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Стамбул дахь АНУ-ын дипломат ажилтнуудын гэр бүл нутаг буцна  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 2016-10-30 19:52
turkuudiig yankuudtai ni
zochin [46.149.119.xxx] 2016-10-30 14:50
Amerikuudiig bugdiig n al

Бидэнтэй нэгдээрэй