Шууд Chart

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Евразийн 4 улсад айлчилна

2016-10-30 13:00:00

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Евразийн улс орнуудаар албан ёсны айлчлал хийх гэж байна.  Тэрбээр ирэх сарын 2-ноос 9-ний хооронд Киргизстан, Казахстан, Латви, ОХУ зэрэг Евразийн 4 оронд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгааг Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Мөн Киргизстанд айлчлах үедээ Киргизийн ерөнхий сайдын урилгаар  Бишкек хотноо болох ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын 15 дахь удаагийн уулзалтанд оролцох юм байна. Харин Астанад Хятад, Казахстаны засгийн газрын тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтанд оролцох юм байна.

Мөн Латвид Хятад, Төв болон Зүүн Европын орнуудын 5 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Манай хойд хөрш ОХУ-д айлчлахдаа Санкт-Петербургд Хятад Оросын ерөнхий сайд нарын21 дэх дуаагийн уулзалтанд тус тус оролцох юм байна. Түүний айлчлалын гол зорилго нь ШХАБ-ын хүрээнд Евразийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа тэлэхээс гадна Нэг бүслүүр нэг зам санаачлагыг хэрэгжүүлэхэд Евразийн улс орнуудын дэмжлэгийг авахад чиглэсэн гэж ажиглагчид харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Евразийн 4 улсад айлчилна   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [111.30.132.xxx] 2016-11-01 08:17
看不懂
Зочин [202.131.249.xxx] 2016-10-31 05:51
manai mangyynyyd oorsdoo xylgai xiix yumaa gyigaad chatsga starailj yawaxaar xylgai xiisen xvmvvsiig yadgiig ni sydalj syraltsaad mongoldoo xeregjvvlwel ta nar gyilga gyij chatsga tsarailax xereggvi bolchij baigaa yum daa.

Бидэнтэй нэгдээрэй