Шууд Chart

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацааг сунгаж магадгүй

2016-10-30 13:00:00

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацааг 2021 он хүртэл сунгаж магадгүй байна. Японы эрх баригч Либерал Демократ нам намынхаа удирдлагын бүрэн эрхийн хугацааны дээд хязгаарыг 2 удаа байсны 3 удаа сонгогдох эрхтэй болгож сунгах шийдвэр гаргаад байна. Гэхдээ энэ шийдвэрийг эрх баригч намын ирэх оны 3-р сард болох их хурлаар батлах ёстой. Хэрвээ батлагдвал түүний бүрэн эрх автоматаар сунгагдаад явна гэсэн үг. Шинзо Абэ одоо хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Түүний хоёрдахь бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах ёстой. Гэхдээ Японы ард түмний дунд намын энэ шийдвэртэй холбоотой болгоомжлол өсөн нэмэгдэж байна.

Тодруулбал эрх баригч намын энэ шийдвэр Шинзо Абэгийн улсынхаа энхийг эрхэмлэгч үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах сонирхолыг улам өдөөх вий гэж Япончууд болгоомжилж байна. Японд эрх баригч намын дарга парламентын санал хураалтаар шууд ерөнхий сайд болдог. Шинзо Абэ эрх баригч намыг бүх нийтийн сонгуулиудад ялалтанд хүргэж, намд итгэх итгэлийг сайн хадгалж байгаа гэгддэг юм. Түүний баримтлаж байгаа эдийн засгийн бодлогууд холимог үр дүнтэй, нэг талаар амжилттай яваа ч нөгөө талаар бас дутагдалтай, ард түмнийхээ дунд дэмжигдэхгүй талтай байна.

Хэрвээ эрх баригч нам ирэх оны эхээр болох бүх нийтийн сонгуульд ялалт байгуулвал Абэ байр сууриа 2021 он хүртэл бэхжүүлж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон жил буюу 9 жил засгийн эрх барьсан ерөнхий сайд болж түүхэнд бичигдэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацааг сунгаж магадгүй  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [123.151.64.xxx] 2016-11-01 08:17
思密达

Бидэнтэй нэгдээрэй