Канад, Европын холбоо удаан хугацаанд хойшлогдсон худалдааны чухал ач холбогдолтой гэрээг өнөөдөр Брюссель хотноо болох дээд хэмжээний уулзалтын үеэр батлах төлөвтэй байна. Энэ гэрээнд өнгөрсөн пүрэв гарагт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байсан ч Бельги улс гэрээнд хориг тавьснаар батлах үйл явцыг хойшлуулсан. Гэхдээ Европын холбоо дотроо асуудлыг шуурхай хэлэлцсэний дүнд өчигдөр Европын холбооны гишүүн 28 орон бүгд энэ гэрээг батлахаар зөвшилцөлд хүрсэн юм.
Канадтай байгуулах Эдийн засаг, Худалдааны иж бүрэн гэрээг Европын холбооны гишүүн бүх улс орон соёрхон батлах шаардлагатай гэсэн. Гэвч Бельгийн Франц хэлээр ярьдаг Валлони муж хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, хэрэгжлэгчийн стантандартанд илүү өндөр баталгаа шаардсанаас хойш долоон жил үргэлжилсэн яриа хэлэлцээ нэг хэсэг мухардалд орсон.
Өөрөөр хэлбэл Валлони муж газар тариалан эрхлэгчид нь Канадын импортоос шинэ өрсөлдөөнтэй тулгарах учраас тэдний эрх ашгийг илүү сайн хамгаалах шаардлагыг тавьсан юм. Ингээд Европын холбоо энэ асуудлыг авч хэлэлцээд гэрээнд бүс нутгийн болгоомжлолыг арилгах агуулгатай зүйл заалтыг нэмж оруулсан байна. Европын холбоо энэ гэрээг Европын холбооны худалдааны бодлогод түүхэн ач холбогдолтой гэж харж байна. Учир нь Европын холбоо болон Канадын хооронд хийгдэх бараа таваарын 98хувийг нь татвараас чөлөөлөх юм байна.
Мөн Европын холбооны экспортлогчид жил тутамд татвараас 500 сая евро хэмнэхээр тооцоо гарчээ. Европын холбооны нийт хүн 508 сая, Канадын хүн ам 36,3 сая. Ингээд харахаар аль аль талдаа ашигтай худалдаа хийгдэх нь гэж мэргэжилтнүүд нь тооцоолж байна. Харин энэ гэрээтэй холбоотой зарим нэг төвөгтэй асуудал нь Их Британийн ирэх онд Европын холбоотой Брекситийн дараах худалдааны гэрээ хэлэлцээрийн тухай яриа хэлэлцээнд санаа зовох нөхцөлийг бүрдүүлж байна.
Тухайлбал Европын холбоо Канадтай гэрээ байгуулахдаа олон удаа хойшлуулж, хэл амаа ололцохгүй зөрчилдсөн нь Британи холбооноос гарах санал хураалт явуулснаас хойш Европын холбооны итгэл үнэшилийг сүйтгэж байгаа гэдгийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск анхааруулсан байна.
| Канад болон Европын холбоо худалдааны гэрээгээ өнөөдөр батлана | ||
| Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.