Шууд Chart

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан жагсаал болжээ

2016-10-30 12:45:12

Өмнөд  Солонгосын иргэд  өөрийн улсын Ерөнхийлөгч  Пак Гын Хэ-гээс албан тушаалаасаа огцрохыг  шаардан  жагсацгаасан  байна.  Түүнийг төрийн албанд урьд  өмнө нь огт ажиллаж байгаагүй Чой Сүн Шилд  төрийн нууцын  зэрэглэлтэй  баримт  бичгүүдтэй танилцах боломжийг  олгосон гэдэг нь мэдээлэл хэвлэлээр  цацагдсаны дараагаар  олон нийтийн эгдүүцэл улам нэмэгдээд байгаа юм.

Эсэргүүцлийн  жагсаал цуглаан  өчигдөр орой  нийслэл Сөүл хотын төвд болсон  бөгөөд  нийт  20 гаруй мянган хүн  оролцсон бөгөөд эсэргүүцэгчдийн жагсаал тус улсын  бусад хотуудад  ч болсон  байна. Эсэргүүцлийн жагсаал оролцогчид   үнэнийг  илрүүлж,  гэм буруутай хүнд нь хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн шаардацгааж байв.

Мөн  Ерөнхийлөгч  эхэндээ  энэ асуудлыг нуун дарагдуулахыг чармайж  байсан нь  олон нийтийн эгдүүцлийг  төрүүлсэн хэмээн  мэдэгдэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн  төрийн тэргүүнээ  дэмжихийг уриалсан жагсаал  цуглаан болсон  байна.  Тэд  Пак Гын Хэ Ерөнхийлөгчийг  тайван  байлгаж  улс  орныхоо  нөхцөл байдлыг  тогтворгүй болгохгүй  байхыг  уриалж  байлаа.  Гэхдээ   Ерөнхийлөгчийг дэмжигчид болон  эсэргүүцэгчдийн жагсаал  цуглаан тайван болж  өндөрлөжээ.  

Ямар  ч байсан  Пак Гын Хэ-тэй холбоотой  шуугиан дэгдэж эхэлснээс хойш  хамгийн олон хүн оролцсон  жагсаал цуглаан  ийнхүү өчигдөр боллоо. Энэ хооронд  Өмнөд Солонгосын  прокурорынхон  Ерөнхийлөгчийн  засаг захиргааны хэд хэдэн ажилтнуудын гэр  нэгжлэг хийж,  зарим бичиг  баримтуудыг нь хураасан  байна. Мөн мөрдөгчид Ерөнхийлөгчийн  найз  Чой  Сун Шилтэй холбоотой их хэмжээний санхүүжилт  авсан гэх  хэргийг ч шалгаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан жагсаал болжээ   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй