Шууд Chart

Хятадаас импортолдог хөргөгч, хөлдөөгчинд хүлэмжийн хий ялгаруулдаг бодис агуулагддаг

2016-10-30 13:46:08

БНХАУ-аас импортолдог ихэнх хөргөгч хөлдөөгч хүлэмжийн хий ялгаруулагч бодис ихээр агуулдаг байна. Тиймээс үүнд тавих хяналтыг сайжруулж, байгальд ээлтэй хөргөгч хөлдөөгчийг олон нийт ахуй амьдралдаа хэрэглэх шаардлагатайг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Байгаль орчны ажилтан, профессор Ц.Адьяасүрэн хэллээ.

Учир нь Манай улсад 1940-015 оны хооронд агаарын жилийн дундаж температур 2.2 хэмээр дулаарсан. Үүнийг дэлхийн дундаж температуртай харьцуулахад өндөр үзүүлэлт байгаа юм. Энэ дулаарал цаашид үргэлжилсээр байвал манай улсын томоохон гол нуурууд ширгэх, хуурайшилт ихээр явагдах аюул нүүрлэх эрсдэлтэйг тэрбээр онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадаас импортолдог хөргөгч, хөлдөөгчинд хүлэмжийн хий ялгаруулдаг бодис агуулагддаг  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй