Шууд Chart

Испанийн засгийн газрыг Мариано Рахой тэргүүлнэ

2016-10-30 14:02:24

Өнгөрсөн  2015 оны  12 дугаар сарын парламентын сонгуулиас хойш Испанид эхэлсэн улс төрийн гүнзгий хямрал  өчигдөр  дууслаа. Тус улсын  Ардын намын  тэргүүн  Мариано  Рахойг  парламентын  гишүүдийн 2 дахь санал хураалтын  дүнд  Ерөнхий сайдаар  баталлаа. Ийнхүү шинэ  Ерөнхий сайд  ирэх  пүрэв гарагт  шинэ засгийн газрынхаа  бүрэлдэхүүнийг танилцуулж, баасан гарагт   тангараг өргөхөөр болсон байна.

Өнгөрсөн пүрэв гарагт  Конгресст болсон   эхний  шатны  санал хураалтын  дүнд Мариано  Рахой  350 гишүүний  олонхийн  саналыг авч чадаагүй байна.

Тодруулбал, Мариано  Рахойг  170 гишүүн дэмжиж,  68 гишүүн  түдгэлзэж,  111 гишүүн эсэргүүцсэн  санал  өгсөнөөр 2 дахь шатны  санал хураалтыг  зохион байгуулахад хүрсэн юм. Гэвч хоёр дахь шатны  санал хураалтад Испанийн социалист намынхан санал  өгөхөөс түдгэлзсэн бөгөөд ингэснээр дахин  сонгууль явуулалгүйгээр өрсөлдөгчдөө  засгийн  газраа эмхлэн байгуулах  боломжийг олгож  өгсөн нь тус улсын түүхэнд  анхных хэмээн тооцогдож  байгаа юм. 

Хэрэв социалист  намынхан ийм буулт хийгээгүй бол жилд   3  дахь удаагийнх  болох ээлжит бус сонгууль зарлахаас өөр  аргагүйд  хүрэхээр байв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанийн засгийн газрыг Мариано Рахой тэргүүлнэ  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.119.xxx] 2016-10-30 17:30
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй