![](/uploads/201610/news/thumb/770b6f7a3d229738e4a36c93cd81f923_x3.jpg)
Засгийн газраас “Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө” боловсруулж байгаа тухай Сангийн сайд танилцууллаа. Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 2020 он гэхэд тэглэх зорилт тавьжээ.
Энэ он гарснаас хойш эхний 9 сарын байдлаар манай улсын чанаргүй зээлийн хэмжээ тогтмол өссөн, дипляци үргэлжилсэн, мөн экспорт, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгааг энэ 7 хоногт Монгол банкнаас танилцуулсан. Долларын ханш өнгөрсөн пүрэв гарагт 2360 байсан бол Баасан гарагт 2380, өнөөдрийн байдлаар 2400-д хүрсэн албаны эх сурвалжийн мэдээлэл байна. Төсвийн орлого хумигдаж байхад зарлага өндөр байгаатай холбогдуулан улсын нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөг давсан. Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарахын тулд Сангийн яам, Монгол банктай хамтран “Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө” боловсруулжээ.
“Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө”-г энэ 7 хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа УИХ-д өргөн мэдүүлээд байна.
2020 он гэхэд Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг тэглэх зорилт тавьжээ | ||
Үзсэн: 567 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.