Арьс ширний үнэ уналтад орсон нөхцөл байдлыг өөрчилж, бодлогын зохицуулалт хийж эхэлсэн тухай энэ 7 хоногт болсон Засгийн газрын 100 хоног уулзалтаар салбарын сайд танилцуулсан. Цаашдаа арьс, ширний хадгалалт, боловсруулалтыг сайжруулах чиглэлд шинэчлэл хийх шаардлагатай байгааг мөн онцолж байна.
Нэхий, арьс ширийг боловсруулалтын түвшин харгалзахгүйгээр экспортлох боломжийг олгосон нь уналтад ороод байсан арьс ширний үнийг нэмэгдүүлэх эхний алхам байсныг тодотгож байна. Салбарын яамнаас “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 8 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд мөрдөхгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр Үүний үр дүнд үнийн хувьд өөрчлөлт гарч одоогийн байдлаар нэхий өлөнгийн хамт 500 төгрөгөөс 3500 төгрөг болж өсөөд байна.
Ц.Санчирмаа
| Арьс ширийг 2017 оны есдүгээр сар хүртэл түүхийгээр нь экспортолно | ||
| Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.