Өнөөдөр СБД-ийн дөрвөн өрх, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнээс шинэ гэр хүлээн авлаа. Тодруулбал, СБД-ийн иргэн Н.Цогбадрах,Н.Батсайхан, Д.Болор-Эрдэнэ, З.Эрдэнэбаяр нар өнөөдөр өргөө цагаан гэртэй болсон юм.
Н.Цогбадрахын хувьд том оврын машин барьж, холын тээвэрт гардаг бөгөөд түүнийг тээвэртээ яваад долоо хоноод ирэхэд нь гэр нь шатсан байжээ. Н.Батсайханы гэр бүлийн хувьд мөн л гэр нь шатаж, аргагүй эрхэнд айлын гэр түрээслэн аж төрж байгаа юм. Харин өрх толгойлсон иргэн Д.Болор-Эрдэнэ олон жил ах дүү, үр хүүхдүүдийнхээ хамт аавтайгаа амьдарч байсан байна.

Автобус баазад жолоочоор ажилладаг З.Эрдэнэбаярынх 11 сартайгаас 13 нас хүртэлх долоон хүүхэдтэй бөгөөд эцэг эхийн хамт 13-уулаа нэг гэрт амьдараг байсан бөгөөд гэрийн хана мод муудаж, бүрээс туурга нь үжэрч хэзээ мөдгүй нурж унахаар болоод байжээ. Тэрбээр энэхүү байдлаа шийдвэрлэх хүсэлтэй боловч гэрээсээ ганцаараа ажил хийдэг, авдаг хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй өдийг хүрсэн хэмээн ярьж байв.
Д.Нарантуяа
| Дөрвөн айл шинэ гэртэй боллоо | ||
| Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.