Байгаль орчны салбарт хийж байгаа нэг шинэчлэл бол томоохон голуудыг хамгаалах ажил. Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа Аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор Аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд тодорхой хуримтлал үүснэ гэж салбарынхан үзэж байна. Мөн томоохон голуудын ойр орчим хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хяналт шалгалт явуулж, Орхон голын орчимд дахь уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авсан нь байгаль орчныг хамгаалах томоохон ажлуудын эхлэл гэж үзэж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ус ашигласны төлбөрт 2016 оны төсөөллөөр 38.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр байна. Тус хуулийн хэрэгжилтийг хангуулж, энэ хүрээнд усны эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг эрчимжүүлэх зарчмыг салбарын яамнаас барьж ажиллаж байгаагаа танилцуулсан юм.
| Хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уухайн компаниудын лицензийг хураана | ||
| Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.