Шууд Chart

"Улаан загалмай нийгэмлэг" БНАСАУ-д тусламж үзүүлж байна

2016-10-31 10:25:11

Олон улсын хүмүүнлэгийн байгууллага болох "Улаан загалмай нийгэмлэг"-ээс Хойд Солонгост яаралтай тусламж үзүүлэхийг дэлхий нийтэд уриалж байна.

Өвлийн улирал хаяанд ирчихээд байгаа энэ үед, үерт нэрвэгдсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатайг хэлж байна. Өчигдөр Хятадын нийслэл Бээжин хотноо олон улсын "Улаан загалмай нийгэмлэг" болон "Улаан хавирган сар нийгэмлэг"-ийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр Хятадтай хил залгаа орших Хойд Солонгосын зүүн хойд бүс нутаг Хамгёнг хотод ажилласан байна. Мөн үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон иргэд майханд амьдарч байгаа бичлэгийг үзүүлж, нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатайг онцолж байлаа. Мөн хоол хүнс, хувцас, халаалтын түлшны хомсдол үүсч байгаа тухай мэдээлж байна.

Цаг агаар эрс хүйтэрч -15 хэм хүртэл буурах төлөвтэй байгаа тул майханд ч удаан амьдрах аргагүй болж буй юм байна. Хамтын нийгэмлэгээс өнгөрөгч сард 15 сая долларын яаралтай тусламж үзүүлж байсан юм. Үерийн дараа, Хойд Солонгосын Засгийн газраас цөмийн туршилт хийж, хэд хэдэн баллистик пуужин хөөргөсөн.

Энэ нь олон улсын дургүйцлийг хүргэж, тусламж үзүүлэхээс татгалзахад хүргээд байгаа юм. Тус бүс нутагт есдүгээр сарын эхнээс тасралтгүй үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас хөрсөнд нуралт үүссэнээс ноцтой хохирол амсахад хүргэсэн байна. НҮБ-ын мэдээлж байгаагаар үерт автаж амиа алдсан хүний тоо 138-д хүрч, 400 гаруй хүн ор сураггүй болсон тухай мэдээллийг өгч байна. Түүнчлэн 70000 гаруй хүн орон гэргүй болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Улаан загалмай нийгэмлэг" БНАСАУ-д тусламж үзүүлж байна   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй