Дэлхийд хамгийн удаан төр барьсан Тайланд улсын хаан Бумибол Адулядет энэ сарын 13-ны өдөр 88 насандаа таалал төгссөн. Тэрээр нийт 70 жилийн турш хаан ширээнд сууж, төр барьсан юм. Харин түүнийг насан өөд болсноос хойш хоёр долоо хоногийн дараа буюу өнгөрөгч бямба гарагт, нийслэл Бангкок хотын "Гранд Палас"-ын хаан сэнтийн танхимд хэвтээ байрлалд, хаалттай бумбанд байрлууллаа.
Эзэн хааны шарилд, зөвхөн гэр бүлийн гишүүд болон нэр хүндтэй өндөр албан тушаалтнуудад л мөргөж, хүндэтгэл үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Танхимын дээр залсан алтан бумбанд байх их хаанаа харан, харуусан гашуудах иргэдийн цуваа уртаас урт дараалал үүсгэжээ. Эзэн хаандаа хүндэтгэл үзүүлж, салах ёс хийхийг хүссэн олон сая ард иргэд байгаа учраас нэг өдөрт ордонд нэвтэрч хүндэтгэл үзүүлэх иргэдийн тоог арван мянгаар тогтоосон байна.
Мөн хөдөө орон нутгаас гашуудын ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэдэд зориулж тусгай автобусны үйлчилгээг гаргаад байгаа юм байна. Эзэн хааны шарилыг хэзээ чандарлах эсэх тов одоогоор гараагүй байна. Тайландын уламжлалын дагуу салах ёс хийх ажиллагаа жил гаруйн хугацаанд үргэлжилдэг юм байна.
| Тайландын хаантай салах ёс хийхийг хүссэн иргэдийн урт дараалал үүсчээ | ||
| Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.