Шууд Chart

"AirPods" худалдаанд хэзээ гарах нь тодорхойгүй байна

2016-10-31 10:41:31

"Apple" компанийн танилцуулсан  утасгүй чихэвч болох "AirPods"-ийг  энэ сарын сүүлчээр худалдаанд гаргахаар  төлөвлөж байсан ч  тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Худалдаалахад бэлэн болоогүй гэсэн шалтгаанаар тус чихэвчийг дэлгүүрүүдэд илгээхгүй гэж "Apple" компани мэдэгдэж байна. 

Одоогоор тус корпораци утасгүй чихэвчнийхээ  худалдааг  хэзээнээс эхлүүлэхээ тодорхой мэдэгдэхгүй байна. "Apple" компани тус чихэвчийг  өнгөрсөн  есдүгээр сарын  7-ны  өдөр Сан-Франциско  хотод болсон хэвлэлийн бага  хурал дээрээ анх нийтэд танилцуулж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  "Apple" сүүлийн 6 жилд  анх удаагаа  шинэ бүтээгдэхүүнээ  худалдаалах хугацаагаа хойшлуулж байгааг тэмдэглэн бичиж байна. 2010  онд  тус корпораци "Iphoe 4"-ийн  худалдаагаа  хойшлуулахад хүрч байсан түүхтэй.

Утасгүй  энэ чихэвч  нь  нэг  цэнэглэлтээр  5 цагын туршид ажиллах боломжтойг  мэдээлж байсан билээ. Мөн чихэвч тусгай дамжуулагчийн  тусламжтайгаар хэрэглэгч чихэндээ хийсэн даруйд ажиллаж,  харин авсан даруйд автоматаар унтардаг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"AirPods" худалдаанд хэзээ гарах нь тодорхойгүй байна  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй