Шууд Chart

"Иллинойс" шумбагч хөлгийг АНУ-ын тэнгисийн цэргийнхэн ашиглаж эхэллээ

2016-10-31 12:59:04

"Иллинойс"  шумбагч  хөлгийг  албан  ёсоор  АНУ-ын  тэнгисийн цэргийнхний зэвсэглэлд хүлээн  авлаа.  Байлдааны  тус хөлөг  онгоцыг бүтээхэд  ойролцоогоор  2.7 тэрбум  ам.доллар зарцуулсан тухай  "Фокс Ньюс" мэдээлж  байна. Өчигдөр  Коннектикут  мужийн Гротон  хотод  энэхүү шинэ шумбагч  онгоцыг  хүлээн авах ёслол  боллоо.

Арга хэмжээнд  нийт  2500 гаруй хүн оролцсоны дотор  АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама байлцжээ.  Тодруулбал, АНУ-ын тэргүүн  хатагтай шинэ шумбагч  онгоцыг  ашиглалтад  оруулах  тушаалыг  өгсөн  юм байна.  "Иллинойс"  шумбагч онгоц  нь  байлдааны  цохилт өгөх,  эрэн хайх,  аврах болон  шинжлэх ухааны  судалгааны  ажиллагаанд  оролцох  боломжтой хөлөг юм. 

Мөн  "Томагавк" далавчит пуужингаар эргийн  байг харвах, хуурай газрын болон далай тэнгис дэх байг  урт  хугацаагаар,  нууцлаг  ажиглах чадамжтай аж.  115 метрийн урттай "Иллинойс"  шумбагч хөлгийг барих ажил  5 жилийн туршид үргэлжилсэн байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Иллинойс" шумбагч хөлгийг АНУ-ын тэнгисийн цэргийнхэн ашиглаж эхэллээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй