Шууд Chart

Өнгөний нууц

2013-10-23 15:42:19

Таны дуртай өнгө таны зан аашийг бараг хэлээд өгнө. Энэхүү сорил өөрийгөө мэдэхэд тань тусална. Үр дүн бодитой байх үүднээс танд дуртай өнгөө дотуур хувцсаараа дүгнэхийг хүсье. Таны хувцасны ихэнх нь ямар өнгөтэй байна вэ? Өдөр тутмын хувцсыг үнэтэй дэлгүүрээс загвар зохион бүтээгчийн нэрэнд хууртан авдаг, зарим нэгийг нь хэн нэгэн бидний дуртай өнгийг үл хамааран бэлэглэдэг. Иймд ямар өнгө таны ойр байна тэр л таны дуртай өнгө мөн.

Хөх Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насан л ил тод илэрнэ. Томрохын хэрээр та мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагших сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй, үйл хөдлөл санаа бодолдоо чөлөөтэй, хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тотгороос айдаггүй, учир нь ямар ч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Таныг албадах үнэнээ хэлэхийг шаардахад та дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш гүн мөрөн, нуур адил эхлээд харахад ёроол нь харагдахгүй, хүйтэн ус гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.
Цэнхэр энхрий намуухан сайхан өнгө. Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол та их эмзэг, сул дорой хүн м. Та тулгуур болох эр хүнийг хайдаг ба ихэнхдээ олж чаддг. Бусдыг ойлгож чададг тул танд хайртай байдаг. Гэхдээ та маьдралдаа идэвхигүй байж бусдыг дагах дуртай. Та шийдвэр гаргадаггүй. Таныг үг үйл хөдлөлөөр эмзэглүүлэхэд амархан гэхдээ та муу санадаггүй.та дурламтгай, дур булаам, гэвч найз нөхдүүд чинь танаас болдох нь их. Энэ нь нэгдүгээрт таны мөнхийн идэвхигүй байдал тэднийг холдуулдаг, хоёрдугаарт тэд таныг уучилн а гэдгийг баттай мэддэг ажээ. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд бүгдэд л сайхан байх боловч уухаас биш усанд орж болохооргүй жижиг юм.
Нил ягаан оньсого мэт хүмүүст энэ өнгө таалагддаг. Амьдралдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу гэмээр. Та бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө дэгжин, чамин, бусдыг таныг ахин дүгнэхэд хүртэл цочрол оруулах дуртай. Гэхдээ энэ бүхний цаана бага насны үед үүссэн өөртөө илгэлггүй байдал байна. Иймд таны бодлоор амьдрал хүүхдийн том ертөнцөөс айх айдастай маш төстэй байна. Та ухаантай сайхан, ур чадвартай гэхдээ бүгд таныг цорын ганц гэж бодоосой гэж хүсдэг. Гэхдээ та үүнд яаж хүрэхээ мэдэхгүйгээс гутардаг. Та өөрийн амьдралын зорилгоо тодорхой боловсруулахыг оролдоод үзээрэй, тэгвэл та амжилтанд хүрнэ. Та шидтэний нил нөмрөгтэй адил ид шидтэй боловч шидтэний гарт чадвартай болно, бусдын гарт зөвхөн эд зүйл.
Гүн ногоон Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Та хаанаас хаашаа яах гэж явж байгаагаа баттай мэддэг хүн шиг амьдралаа зохицуулдаг. Та сандар тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглаад та гайхалтай удирдагч болж чадна. Ихэнх нь таныг хараад чулуун зүрхтэй гэж боддог. Хэрвээ та игнэж бодоосой гэж хүсэхгүй байвал хааяа ч болов биеэ сул тавж бусдадл хайрлаж үзэн ядаж чаддагаа харуул. Тэд ч таныг биеэ брих чадвартай хүн болохыг ойлгоно. Та олон зуун жилийн настай модны адил шуургыг, бороо зудыг ч тайван давж өнгөрдөг. Учир нь энэ бүгд болоод өнгөрнө, харин мод байсан газраа л үлдэнэ гэдгийг та мэднэ.
Цайвар ногоон Та итгэмтгий амьдралаас таашаал авдаг нэгэн. Гэхдээ хүмүүс таныг богино ухаантай, чухал шийд гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш та сайн зүйлд итгэдэг, хийж болох бүхнийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай. Таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй ахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байсан гэхдээ та тийм хүн учир яах ч бил ээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэлсэн шүүслэг цэвэрхэн хэвээр байж бусдыг баясгадаг.
Шар шийдэмтгий бардам зантай. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Худлаа магтсан ч танд таалагддаг. Бусдыг дагах дургүй, энэ уян хатан бус байдлаасаа болоод жинхэнэ найз нөхөд цөөн. Та ойр байгаа хүмүүсээ анхааралтай хардаа тэдэнд ямар нэгэн юм таны зүгээс хэрэгтэй байж магадгүй. Та том амжилтыг хүсдэг, жижиг зүйлийг хийх дургүй. Таны үгэнд итгэж болохгүй. Гэхдээ ямар ч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг урих ч болно. Та ч тэдэн шиг үл бусдад хандаад үзвэл яасан юм бэ? Та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, гэхдээ дуу ихтэй ашиг багатай.
Улбар шар Байнга өндөрт байхыг хүсдэг дайчин зантай, гутардаггүй, амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямар ч байсан үзэсгэлэнтэй болгож эрчүүд ч дуртай байдаг. Та ямар ч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно, ямар ч асуудлыг шийднэ. Ямар нэгэн таагүй юм болбол та өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг. Гэхдээ хүчээ зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж бусадтай харилцахаа больдог. Заримдаа ийм зожигролтын үе удуун үргэлжилдэг. Та улаан жижигхэн галтай төстэй. Хуурай мод бага багаар хаяад байвал асаад л дулаан илч бэлэглэнэ, харин шууд олон мод хаячихвал анивалзаж байгаад унтарчихна.
Улаан Дарангуйллын өнгө. Та эр зоригтоой, зөрүүд, шийдэмгий эмэгтэй, эрх мэдэл нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай. Бүгдийг гартаа авхыг илүүд үздэг, учир нь та удирдахуй бол ажил бүтэхгүй гэж дотроо байнга бодож байдаг. Та рч хүчтэй тул бусад хүмүүс таныг дагадаг. Гадаад байдал тань өөртөө итгэлтэй, хүчтэй байгааг илтгэж байдаг. Та бэлгийн амьдралдаа идэвхитэй үүрэг гүйцэтгэхийг илүүд үздэг. Гэхдээ таныг үг дуугүй дугах эрэгтэйг та хэзээ ч хайрлахгүй. Гэвч танаас хүчтэй эр хүн таарвал үнэнчээр хайрлана. Улаан өнгө бол булгилсан халуун цусны өнгө. Энэ цус таны биеэр тархаж эрч хүчийг өгдөг.
Улаан ягаан Энхрий,гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэнэ. Хэдэнч настай байсан сэтгэлээрээ 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгал найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарн цамхагийг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ, тэр цагт хүссэн хүсээгүй насанд хүрсэн эмэгтэйн нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр бус уу? багаас эхэл,тийм чухал биш ч бие даасан шийд гарга, бусад хүмүүс яаж амьдардагийг хар. Та жижиг ягаан сарнайтай адил сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг гэхдээ гундаж хатдаг.
Хөх ягаан хөөрхөн, хөнгөн, энхрий, аальгүй байхын зэрэгцээ хатуу ширүүн, зоригтой байдаг. Эрчүүдийг өөртөө татаж чаддаг, үгээр ч хөндийрүүлнэ. Амархан олдох юм таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн, ялалт хэрэгтэй харин шагнал тийм ч чухал биш. Та ухаалаг гэхдээ хүмүүс зөвхөн их зантай хуурмаг сайхан бүсгүйг л олж хардаг. Үүнд та өөрөө ч буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй, дурлалд бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа өөрийгөө харвал та өөртөө л хайртай болно. Таны хувьд тоглоом шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй адил, гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч өргөсөнд хатгуулдаг. Хатгуулаад жимсэнд хүрэх хүн ч бас ховор байдаг.
Цагаан Энэ бол өнгө ч биш ямар ч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсонооо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой, үнэнч. Хамтрагчаасаа үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг, тусархаг. Гэхдээ бусдаас хэтэрхий хол, хүйтэн, хөндий байга гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ? Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно, гэвч түүгээр зугаалахыг хэнч хүсэхгүй дэндүү хүйтэн.
Хар Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлых хүсэлтэйг илэрхийлнэ.та зожиг болгоомжтой, ямар нэгэн юманд таныг аладахыг тэвчдэггүй. Бардам ухаалаг, дэгжин,хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхэд бэлэн, гэхдээ таны нөхөр болоход хэцүү. Та өөрөө өөдрөг үзэлгүй ч сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа та анхаарлын төвд байдаг ч удаан тим нөхцөлд байх дургүй, хэсэг хугацаанд ганцаараа байж хүчээ сэлбэхийг хүснэ. Та өвөрмөц бие хүн гэхдээ ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй адил бусдад тайван байдлыг авчирдаг ч заримыг нь үхтэл нь айлгадаг.
Саарал тайван ухаалаг хүний өнгө. Та бусдаас өөрийн бодгалиа нуухыг хичээдэг. Та хаана ч албархуу ямарч сэтгэл хөдлөлгүй байхыг хүсдэг. Та ингэснээрээ бусдын дунд байр сууриа эзэлж өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг. Хэзээ нэгэг цагт энэ хэрэг болсон байх. Харин одоо бие дааж өөийгөө харуулсан цагт зогсох юм биш үү. Та амьдралдаа олон зүйлийг алдсан юм шиг заримдаа санагддаг бололтой. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. Харин үүнийг хийгээд үзвэл яах вэ? Саарал өнгө бол хүмүүсээс өвс чулуу зэрэг сонирхол татах бүхнийг нуухыг оролсон тоос юм.
Бор (биеийн өнгө) энхрий ялдам сайхан сэтгэлийн өнгө. Амьдралын ямар ч нөхцөлд амархан дасан зохицдог, бүгдэд нийцүүлэх дуртай, асуудалд орооцолдох дургүй. Гэрталыг хар бүлийн үнэт зүйлсийг нэн тэргүүнд тавьдаг. Таныг хайрладаг хүмүүс таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унаж гутары болнр. Таныг хүмүүс энгйн гэж боддог. Тач дотоод ертөнцөө тэдэнд дэлгэж бодол санаагаа асуугаагүй байгаа юм биш үү? Эмэгтэй хүн нүүр нь толбор дүүрч, арьс нь ширүсэхээс өмнө арьс нүүрээ хэзээ ч анхаардаггүй. Та мөн адил хэн ч таны давуу харахгүй ч дутагдлыг бүгдийг хардаг. Ийм байдал танд таалагдаж байна уу.

Өнгөний нууц  
Үзсэн: 2470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй