Шууд Chart

Уурхайд дэлбэрэлт болж, 15 хүн амь насаа алдлаа

2016-11-01 14:46:23

БНХАУ-ын уурхайд хий дэлбэрсний улмаас 15 хүн амь насаа алдаж, 18 хүн сураггүй болоод байна. Сураггүй болсон хүмүүс газар доорх гүний уурхайд гацсан эсэх нь ч тодорхойгүй байна.

Төрийн мэдлийн "Синьхуа" агентлагийн уламжилж байгаагаар орон нутгийн цагаар даваа гарагийн 11:30 цагт Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин хотын уурхайд дэлбэрэлт болж, тэнд ажиллаж байсан 35 хүн осолд өртсөнөөс хоёрыг нь эсэн мэнд аварч чаджээ.

Аврах ажиллагаанд гал сөнөөгч, цагдаа, цэргийн хүчин, уурхайн аврах албаныхан нийлсэн 200 хүн оролцож, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Орон нутгийн засаг захиргаанаас ослын шалтгааныг тогтоох үүргийг албаныханд өгчээ.

Үүнтэй холбоотойгоор бусад уурхайнуудын аюулгүй байдлыг шалгах зорилгоор үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Хятадын нүүрсний уурхайнуудад энэ удаагийнх шиг олон хүний аминд хүрсэн осол, дэлбэрэлтүүд удаа дараа гарч байсан нь аюулгүй ажиллагааны горим бүрэн хэрэгждэг эсэх эргэлзээг төрүүлж байна.

Энэ жилийн эхний хагасын байдлаар тус улсад уурхайн ослын улмаас нийтдээ 205 хүн амь насаа алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уурхайд дэлбэрэлт болж, 15 хүн амь насаа алдлаа   
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй