Шууд Chart

Кирилл үсгийн дүрмийн нэгдсэн толь бичигтэй болно

2016-11-01 15:12:43

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамнаас  “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийг байгуулж, кирилл үсгийн дүрмийг баталгаажуулах болсноо зарлалаа.

Цэндийн Дамдинсүрэн, Осор нарын эрдэмтдийн Монгол хэлний толь бичиг, Монгол үсгийн дүрмийн толь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр мөрдөгдөж байгаа гэж хэл шинжлэлийн  эрдэмтэн, судлаач, багш нар тайлбарладаг. Гэвч 2011 онд 700 үгийг журамлаж өөрчилснөөр Монгол хэлний бичгийн дүрэм хурцаар тавигдаж маргаан дагуулсаар ирсэн.

Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулснаар маргаантай олон асуудлыг цэгцэлж цаашид Монгол хэлний хөгжлийн түвшинд “эцсийн цэг”-ийг хатгаж байх болно гэж БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлсэн юм.

Зөвлөлөөс гарах "Монгол хэл, бичгийн дүрмийн нэгдсэн толь бичиг" 2011 онд шинээр журамласан 700 үгийг хуучны Дамдинсүрэнгийн гэж нэрлэгддэг үсгийн дүрэмтэй нэгтгэн 6 сарын дараа гэхэд бэлэн болгоно.

Хамгийн гол нь хэл, бичгийн дүрэм гэдэг бол тухайн эх хэлний дархлааг хамгаалж байдаг чухал хэрэгслүүр. Тиймээс  хэрвээ шинэ толь бичиг дэх бичлэг одоо байгаа сурах бичиг дээрх үгийн бичлэгтэй зөрчилдвөл сурах бичгүүдэд өөрчлөлт орох юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс  гаргах гэж буй уг  толь бичгийг дэмжиж байгаа ажээ.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кирилл үсгийн дүрмийн нэгдсэн толь бичигтэй болно   
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Kub [59.153.113.xxx] 2016-11-03 06:37
Demjij baina.

Бидэнтэй нэгдээрэй