Уншигч та бүхэнд орон нутгийн мэдээний тойм мэдээллийг хүргэе.
4.7 сая мал өвөлжинө /Хөвсгөл /
Хөвсгөл аймагт 23 сум 1 тосгоны 126 багийн нутагт 17,348 малчин өрхийн 4.7 сая гаруй толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна. Отроор тус аймгийн Жаргалант, Түнэл, Цагааннуур сумаас 1сая 900 мянган мал хил залгаа Архангай, Булган аймагт өвөлжих юм байна
Өвөлжилтийн бэлтгэлийг 84 хувьтай хангажээ /Увс /
Энэ жил Увс аймгийн 19 сумын 92 багт 10 мянган өрхийн 2.8 сая гаруй мал өвөлжинө.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид иргэдийн оролцоотойгоор аймгийн хэмжээнд 47,657 тн өвс, 1310 тн гар тэжээл, 5787 тн хужир шүү, 297,5 тн үйлдвэрийн тэжээл, бэлтгэж нөөцалжээ Мөн сумдын аюулгүйн нөөцөд 641,6 тн, аймгийн аюулгүйн нөөцөд 266 тн өвс бэлтгэсэн байна.Энэ жил Увс аймгийн нийт нутгийн 50 хувь хэвийн, 20 орчим хувь гандуу, 10 хувь гантай байжээ.
Отрын бүсэд бэлчээрийн даац 4 дахин хэтэрчээ /Хэнтий/
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг нийтдээ 114 мянган толгой мал өвөлжих бэлчээрийн даацтайгаас өнөөдөр 400 гаруй мянган толгой мал байршаад байна . Энэ нь тус бүс нутгийн бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн үзүүлэлт болж байна .Өнөөдрийн байдлаар Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжиж байгаа зөвхөн өөрийнх нь бүс нутгийн мал 288 мянган толгойд хүрчээ.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 417 өрх хамрагдаж байна / Говь-Алтай/
Говь-Алтай аймгийн хэмжээгээр 417 өрхийн 2371 хүн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг сар бүр авдаг байна. Хүний эрхийн бичиг нь том хүнд 13,000,хүүхдэд 6500 төгрөгт багтсан өдөр тутмын хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрх юм.Говь алтай амйгийн хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 1224 том хүн 1177 хүүхэд хамрагдаж байгаа гэсэн судалгааг хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан байна
Цаг агаарын мэдээг гар утсаараа авна /Дундговь /
Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр цаг агаарын бүхий л мэдээллийг авдаг байсан бол Говь- Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ч энэ үйлчилгээг ашиглах боломжтой болсон байна.Малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг илгээснээр зөвхөн өдөр тутмын гэлтгүй 6 хүртэл хоногийн цаг агаарынхаа мэдээг авахаас гадна бэлчээр ургамлын гарцын талаархи мэдээллийг ч авч болох юм байна. Мерси кор байгууллагын хэрэгжүүлж байгаа энэ үйлчилгээг зөвхөн Дундговь гэлтгүй 15 аймгийн 129 сумын малчид гар утасны мессэж үйлчилгээг ашигладаг болох юм байна.
| Орон нутгийн мэдээний тойм | ||
| Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.