УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-нээс санхүүжилтийг нь зогсоохоор болсон.
Харин Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн зөвлөлөөс энэ шийдвэрийг эсэргүүцэн, Монгол Улсын Ерөнхийлөгч болоод УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлэхээр олон нийтийн дунд нээлттэй хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 688 хүүхэд харах төвд 10 мянга гаруй хүүхэд хамрагдаж, 1024 тогтмол ажлын байр бий болжээ. Хэрэв хуулийг цаашид хэрэгжүүлэхгүй болвол энэ тооны хүн ажилгүй болж ар гэрээ авч явахад хэцүү болох ажээ. Тиймээс 6353 хүүхдүүдийн эцэг эх болон Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлөөс Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжих хугацааг наашлуулж, 2017 онд хүүхэд харах үйлчилгээний төсөвт шаардлагатай 5 тэрбум төгрөгний хувьсах зардлыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын багцад нэмж тусгахыг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төсвийн тухай хуулийн төсвийг боловсруулах ажлын хэсэгт шаардлага хүргүүллээ.
Шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мөн хэллээ.
| Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх талаар шаардлага хүргүүлэв | ||
| Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.