Шууд Chart

Иракийн арми Мосул хотод тулж ирээд байна

2016-11-01 15:55:14

Иракийн армийн хүчин Мосул хотын зүүн талд 1.5 км-ийн зайд тулан ирж, хот руу нэвтрэн орох бэлтгэлээ базааж байна. Өчигдрийн дайралтаар Терроризмын эсрэг тэмцэгч хэдэн зуун дайчин хотын хилийн өмнөх Базваяа суурин руу нэвтрэн орсон тул хот руу нэвтрэхэд бараг бэлэн болоод байна.

Сууринг эзлэх үеэр авто машинд бөмбөг суурилуулсан зарим эсэргүүцэгч этгээдүүдтэй тулгарсан ч буулган авчээ. Иракийн армийн генералийн мэдэгдэж байгаагаар Америкийн хүчнийхний агаараас өгч байгаа дэмжлэг болоод холбоотон орнуудын тусламжтайгаар Мосулыг чөлөөлөх ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэ ажиллагаанд Иракийн талаас аюулаас хамгаалах хүчний 50.000 цэрэг дайчнаас гадна Курдын Пешмерге дайчид, Сунитууд, Шиа-гийн дайчид болоод АНУ, Турк зэрэг холбоотон орнуудын зэвсэгт хүчний өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм.

Одоогийн байдлаар Иракийн хоёр дахь том хот болох Мосул хотын зүүн болоод өмнөд талаас давшсаны дүнд ойролцоох хэд хэдэн суурингуудыг алан хядагчдаас чөлөөлөөд байна. Энэ үеэр хотын иргэд дайны үймээнээс дайжин хотоос дүрвэн гарч байна.

Тодруулбал, 10 дугаар сарын 17-нд чөлөөлөх ажиллагаа эхэлснээс хойш хот дотор байгаа 1.5 сая гаруй иргэнээс 17.700 нь алан хядагчдын гараас мултарч, хотын гадна байгуулсан дүрвэгчдийн хуаранруу зугтаж ирсэн бол үлдсэн нь "Исламын улс" бүлэглэлийнхний амьд бамбай болсон хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн арми Мосул хотод тулж ирээд байна   
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй