Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 800 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай судалгаа байдаг байна. Энэ нь дунджаар долоо хоногт нэг удаа хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдаж байна гэсэн үг юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн нийт гэмт хэргийн 10 тохиолдлын зөвхөн нэг нь л олон нийтэд ил болж, ял шийтгэл авдаг байна.
Ийм харамсалтай тоо баримт их гарч байгаа учраас НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаараа тогтоол гаргаж, өнөөдрийн энэ өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү өдрийг сонгосон нь бас учиртай. 2013 оны энэ өдөр Мали улсад Францын хоёр сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тиймээс энэ хоёр сэтгүүлчийн гэгээн дурсгалын хүндэтгэж, энэхүү өдрийг сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж байгааг эцэслэх олон улсын өдөр болохоор шийдвэрлэсэн байна.

Зөвхөн 2012 онд л гэхэд 123 хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдсан бол, 2014 онд энэ тоо 87 болж, оны мөн үетэй харьцуулахад арай буурсан үзүүлэлттэй гарсан байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд амь насаа бусдын гарт алдах нь үзэл бодлоо илэрхийлэн тэргүүн эгнээнд явж, халуун цэгт дуу хоолой нь болсны төлөөх золиос байдаг гэдэгт хэвлэл мэдээллийнхэн огт эргэлздэггүй. Жишээлбэл, 2009 оны энэ өдөр Филлипинд болсон алан хядах ажиллагааны үеэр 58 хүн амь насаа алдсаны 32 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан байжээ. Гэвч гэмт хэрэг үйлдэгч нэг ч этгээд шүүхээр ял шийтгүүлээгүй өнгөрсөн харамсалтай хэргийн тохиолдол байдаг байна. Харин манай улсын хувьд, энэ талаарх гэмт хэрэгт өртсөн талаар талаарх тодорхой тоо баримт, нарийвчилсан судалгаа байдаггүй юм байна.
| Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 2115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.