Шууд Chart

Хуучин номыг нөхөн сэлбэж засварлаж эхэллээ

2016-11-02 11:23:08

Анагаахын ухааны төв номын сан ном сэлбэн засварлах төв лабораторитой болох ажлыг сүүлийн 10-аад жилийн турш судалж, төсөл боловсруулан хөөцөлдсөн ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байсан. Харин өнөөдөр БСШУСЯ-ны “Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд ном сэлбэн завсарлах лабораторио ажиллуулж эхэлжээ.

Төслийн эхний ээлжинд лабораторид давхардсан тоогоор 1868 ширхэг ном, хэвлэл, эрдмийн бүтээлүүдийг сэлбэн засах, дутуу хуудсыг нөхөх, хавтаслах, үдэх, наах, ариутгах, цахим хэлбэрт оруулах зэрэг ажлуудыг хийсэн байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуучин номыг нөхөн сэлбэж засварлаж эхэллээ  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй