Баянхошууны эцэст 40 эргэм настай эрэгтэй, нялх хүүхдээ өлгийнд боочихсон ганц шил архиар солино гээд явж байна гэж нэг иргэн өөрийн facebook хуудсанаа зурагжуулан тавьжээ. Энэ мэдээллийг зарим цахим хэвлэлийн сэтгүүлчид нягталж шалгалгүй сайтынхаа хандалтыг нэмэх зорилгоор олон нийтэд цацжээ.
Цахим хэвлэлээр цацагдсан “Нялх хүүхдийг шил архиар зарна гэв үү” гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй болохыг цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдэгдсэн юм. Зээгээ салхилуулах гээд охиныхоо дэлгүүрийн үүдэнд зогсож байсан өвгөн, хүүхдийн ээж маш гомдолтой байгаа бөгөөд хэргийг хуулийн дагуу шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
Дээрх хэрэгт Эрүүгийн 111 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид иргэд цахим хэлбэрээр аливаа мэдээлэл гаргахдаа хууль зөрчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
| “Хүүхдээ зарна” гэсэн мэдээлэл худал гэдгийг хэллээ | ||
| Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.