Шууд Chart

Шүүмжлэл урагшлах боломжийг өгдөг

2013-10-23 17:26:33

Хүн шүүмжлэлээс илүү магтаалыг хүлээж авахдаа соргог байдаг. Тэгвэл танд шүүмжлэлийг хүлээж авахдаа болон бусдыг шүүмжлэхдээ юуг анхаарах ёстой болон мөн хэрхэн хүлээж авах ёстой талаар товчхон дурьдая.

-Өөрт тань таалагдахгүй байгаа зүйлийг шүүмжлэхдээ өө сэв эрэхгүй байх хэрэгтэй. Энэ нь цаад хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна эвгүй байдалд оруулж мэдэх юм.

-Тохиромжтой цаг хугацаа болон нөхцөл бүрэлдэхийг хүлээх хэрэгтэй. Мөн үг хэлээ бодож ярих нь зүйтэй.

-Шүүмжлэх нэрийдлээр бусдыг доромжилж, гомдоох нь зохисгүй хэрэг.

-Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг харж үзэх хэрэгтэй. Учир нь хэрэв та ааш зан муутай, стресстэй байх юм бол ууртай хэрцгий шүүмжлэгч болж хувирах нь дамжиггүй юм.

-Нөхөрсөг, тайван байдалтай өгсөн шүүмжлэлийг ямар ч хүн хүлээж авахад бэлэн байдаг.

-Тухайн хүнийхээ ямар сэтгэл хөдлөл, нүүрний хувиралтай харьцаж байгааг нь анзаарч тоох хэрэггүй. Харин чухам юуг танд хэлэх гээд байгааг нь ойлгохыг хичээгээрэй.

-Шүүмжлэл нь үнэхээр шударга бас хүндлүүштэй байж чадаж байна уу? гэдгийг мэдрэх хэрэгтэй. Үнэхээр тийм байж чадаж байвал та өөртөө дүгнэлт хийж, анхааралдаа авах ёстой.

-Хатуухан хийгээд үнэн шүүмжлэл нь урагшлах замд гэрэл болж өгдөг. Иймд шүүмжлэлээс эмээж, зугатаах, шүүмжилсэн хүнээ үзэн ядах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Магадгүй эсрэгээрээ хэзээ нэг өдөр тэр хүндээ баярлалаа гэж хэлэх үе гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.
 


Шүүмжлэл урагшлах боломжийг өгдөг  
Үзсэн: 3770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй