Шууд Chart

Сибирийн шинжлэх ухааны академид зочиллоо

2016-11-02 15:37:14

Новосибирск хотноо зохион байгуулагдсан  Монгол –Оросын бизнес форумын хүрээнд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, ШУА-ын Ерөнхийлөгч академич Рэгдэл, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС-ийн удирдлагууд ОХУ-ын Шинжлэх Ухааны академид зочилж, сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт амжилттай танилцлаа.

Сибирь бол Орос орны үүц. Шинжлэх ухааны судлагдаагүй оньсого таавраар дүүрэн нутаг. Ирээдүйн хөгжлийн асар их нөөц боломж энэ нутгийн хөрсөн дор байгаа. Иймд энэ их баялагийг зөв зохистой шинжлэх ухаанчаар зарцуулах ёстой гэж үзэн Оросын гурван нэрт эрдэмтэн энэ үзэл санаагаа тухайн үеийн төр засгийнхаа удирдлагуудад ухуулан ойлгуулснаар  Сибирийн Шинжлэх Ухааны Академийг 1957 онд байгуулж байсан түүхтэй. Одоо бол Оростоо мэдээлэл технологийн инноваци, уул уурхай, эрчим хүчний салбарт тэргүүлэгч шинэ технологиудыг боловсруулахад тэргүүлэгч үүрэгтэй ажиллаж байна. Харин манай улстай 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ гэрээний хүрээнд хамтарсан экспедици ажиллуулахаар тохиролцож байжээ

Манай төлөөлөгчид  1921 оноос хойш бараг 100 жилийн  хугацаанд шинжлэх ухааны салбарт хамтран ажилласан түүх, туршлага , шинэ нээлтийн тухай өгүүлсэн  “Монгол Оросын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” номыг орос хэлээр гаргаснаа  танилцуулж, Сибирийн шинжлэх ухааны академийн удирдлага академич нарт гардуулан өгсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сибирийн шинжлэх ухааны академид зочиллоо  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй