Шууд Chart

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Бен Жуны нэрийг Ерөнхий сайдад дэвшүүллээ

2016-11-03 09:54:30

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ  Хван  Ге Аны  оронд  Ким  Бен Жуны нэрийг Ерөнхий сайдад  дэвшүүлээд байна. "Ренхап"  агентлагийн дамжуулж байгаагаар Ерөнхийлөгч Засгийн газарт  халаа сэлгээ  хийхээ илэрхийллээ хэмээн онцолж байна.

Мөн тус агентлаг сайд нарын танхим дахь эх сурвалжаасаа авсан мэдээлэлдээ үндэслэн Засгийн газрын шадар сайд, Сангийн сайдаар Им Жон Ен томилогдоно гэж дамжуулж байна. Харин олон нийтийн аюулгүй байдлын сайдаар Пак Сын Чжу томилогдоно гэсэн мэдээлэл ч бий юм байна.

Ерөнхий сайдад  нэрийг нь  дэвшүүлээд байгаа Ким Бен Жун  нь 2003 -2008  оны  хооронд  тус улсын  Ерөнхийлөгчөөр ажиллаж  байсан  Но Му Мений Тамгын газарт  улс  төрийн зөвлөх  байсан аж. Мөн тэрбээр боловсролын дэд сайдын албыг ч хашиж  байжээ. Ийнхүү Ерөнхийлөгч Пак Гын Хэ  олон нийтийн болон  улс  төрийн хүрээнийхний шахалт шаардлагад автаж Засгийн газартаа  халаа сэлгээ хийх гэж байна. 

Гэхдээ  Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг парламентаар  батлуулах  ёстой.  Ерөнхийлөгч Пак  Гын Хэ-г нэр нөлөөгөө ашиглан   найзынхаа  санд  олон  саяын  хандивыг  томоохон корпорациудаар хийлгэсэн. Найздаа  төрийн нууцын зэрэглэлтэй материалуудыг  үзүүлсэн гэж буруутгагдаж байгаа юм.  Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Пак Гын Хэ  парламентад хэлсэн үгэндээ   Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн  хугацааг сунгах өөрчлөлтийг  Үндсэн хуулиндаа оруулахаар  төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.  Үүнтэй холбоотойгоор  өрсөлдөгчид нь  түүнд дахин сонгогдох  боломж олгохгүйн  тулд  дээрх шуугиант асуудлыг дэлгэж,  улмаар дэврээж байна гэж үзэж болохоор  байгааг тоймчид тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Бен Жуны нэрийг Ерөнхий сайдад дэвшүүллээ   
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй