Шууд Chart

Дахин газар хөдөлвөл "Колизей" нурах аюултай

2016-11-03 10:37:27

Италийн Ром хотын гол түүх дурсгал болох "Колизей" газар хөдлөлт дахин  болвол  нурах  аюулд  ороод байна.  Энэ тухай  "Колизей"-г харгалзагч  Франческо  Просперрети мэдэгдлээ. Италийн  төв нутагт өмнө нь  болсон газар хөдлөлтийн уршгаар  амфитеатрын  хананд олон ан цав  гарсан байна.

Тиймээс өнгөрсөн ням гарагт Ромын долоон толгодын  төв нь  харагддаг  "Колизей"-н  тэр хэсэг рүү  хүмүүсийг оруулахыг  хоригложээ. Италийн  төв нутагт  өнгөрсөн  сарын 30-ны өдөр  6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.  Тэр үед 20 гаруй хүн гэмтэж бэртсэн  бөгөөд  150 гаруй байшин барилга эвдэрчээ.

Мөн өчигдөр ч Италийн төв  нутагт  3.1-4.7 магнитудын хүчтэй  цуврал  газар  хөдлөл болсон  юм. Эхний гурван газар хөдлөлтийн төв нь Перуджи хотоос  зүүн өмнө зүгт  60 км-т  байжээ. Харин сүүлийнх нь Анконоос  баруун өмнө зүгт  52 км-т байсан аж.

Байгалийн энэ гамшиг умардаас өмнөд зүгийн бүх хот сууринд, нийслэл Ром хотод  ч хүчтэй  мэдрэгдсэн байна.

Гамшиг  болж байгаа хот  суурингийн оршин суугчид гадаа  хоноглоцгоож байна. Шуурхай албадынхан иргэдэд  маш  богино хугацаанд сэрэмжлүүлэг  өгч  чадсан учир олон хүн  энэ гамшигт өртөхөөс  урьдчилан  сэргийлж  чаджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дахин газар хөдөлвөл "Колизей" нурах аюултай   
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй