![](/uploads/201611/news/thumb/dfd0a4fec1780a4c0d47b6923ebb4881_x3.jpg)
"Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2016” чуулган өнөөдөр Дундговь аймагт эхэллээ.
Энэ чуулганаар "Говийн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс, "Аймгуудын тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд” сэдвээр оролцогч гурван аймгийн Засаг даргын илтгэлүүдийг сонсож, нийгмийн баримжаатай эдийн засаг, аялал жуулчлал, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, говийн бүсийн хамтын ажиллагаа сэдвүүдээр хэлэлцүүлэг, оролцогч гурван аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Чуулга уулзалтыг Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв, Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтад холбогдох яам, газрууд, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн болон сумдын удирдлага, газар, хэлтэс, албадын дарга, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцож байна.
Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулга уулзалт эхэллээ | ||
Үзсэн: 2590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.