Шууд Chart

Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээжээ

2016-11-03 10:58:11

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныхан Шар тэнгист  Хятадын загас агнуурын  хөлөг онгоцууд руу  гал нээсэн  байна. Эргийн хамгаалалтын албанаас мэдээлж  байгаагаар  энэ үйл явдал  Өмнөд Солонгосын  Инчон хотын  эргийн ойролцоо уржигдар үдээс хойш болсон  байна.

Өмнөд  Солонгосын албаныхны  тайлбарлаж  байгаагаар  тус улсын  эргийн хамгаалалтын албаныхан  хууль  бусаар загас агнасан  хэмээн   сэжиглэн  Хятадын  загас агнуурын хоёр онгоцыг  эрэг рүү чирч  эхлэхэд  энд нийт  30-аад хөлөг онгоц бөөгнөрчээ.

Тиймээс эргийн хамгаалалтынхан сануулга  өгөхөөр   Хятадын хөлөг онгоцуудын чигт агаар руу  хүнд  их буугаар  600  удаа  бууджээ.  Өнгөрсөн  10 дугаар сарын эхээр  Өмнөд  Солонгосын  харьяа усанд  хууль бусаар загас агнахыг завдсан Хятадын  хөлөг онгоцуудын  эсрэг  зэвсэг  ашиглах зөвшөөрлийг  Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын  албаныханд  өгсөн юм. 

Мөн тус улс  Шар  тэнгис дэх далайн хилийн  хяналтаа  чангатгаад байгаа юм.  Шар тэнгист  хөлөг онгоцууд, нисдэг тэргүүдээр харуул хамгаалалт хийж  байна.  Өмнөд Солонгосын эргийн  хамгаалалтын  албаныхан  өмнө нь  хил,  хязгаар зөрчигчдийн  эсрэг галт зэвсэг хэрэглэх  эрхгүй байсан юм.  Гэвч  өнгөрсөн сарын 7-ны  өдөр  Хятадын  хууль бус загасчдын  хөлөг Өмнөд Солонгосын  эргийн  хамгаалалтынхны  онгоцыг  мөргөж, улмаар живүүлснээс үүдэн тэдний эрхийг ийнхүү нэмэгдүүлсэн байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээжээ   
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй