Япон улс цаг уурын судалгааны бас нэг хиймэл дагуулаа хөөргөөд байна. Японы цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар "Химавари-9" нэртэй хиймэл дагуул нь өнгөрсөн оны долоодугаар сараас хойш тойрог замд ажиллаж байгаа "Химавари- 8"-тай төстэй үүрэг гүйцэтгэх юм байна.
"Химавари-9" хиймэл дагуулыг Кагошима мужийн Танэгашима сансрын буудлаас "Эй2 Эй" пуужингийн тусламжтайгаар хөөргөөд байна. 1999 онд "Химавари-5"-ыг солих хиймэл дагуулаа хөөргөх гэсэн Япон улсын оролдлого нь амжилтгүй болж байсан юм.
Цаг уурыг тогтвортой, байнга ажиглахын тулд тус улсад хоёр хиймэл дагуул ашиглах шаардлага тулгарсан. Тиймээс Япон улс АНУ аас хиймэл дагуулыг нь түрээслэхээс өөр аргагүй болж байсан билээ.
| Япон улс цаг уурын хиймэл дагуул хөөргөлөө | ||
| Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.