Шууд Chart

БНХАУ-д олон улсын агаарын уран жолоодлогын шоу үзүүлбэр болж байна

2016-11-03 11:40:57

Энэ сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа олон улсын агаарын уран жолоодлогын шоу үзүүлбэр Хятадын өмнөд хэсэгт орших Гуандон мужийн Чжухай хотод болж байна. 11 дэх удаагийн тус шоу үзүүлбэрт нийт  42 орны 130 гаруй төрлийн нисэх онгоцууд оролцож байгаа юм.

Энэ нь уран жолоодлогын шоу үзүүлбэрийн түүхэнд хамгийн олон тооны онгоц оролцож байгаагаараа дээд амжилт тогтоосон жил болж байна гэж тус үзүүлбэрийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Түүнчлэн энэ удаагийн шоу үзүүлбэрийн хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл нь Хятадын "Жи-20" нэртэй хоёр сөнөөгч онгоцыг анх удаа бодитоор олон нийтэд танилцуулж, агаарт 60 секундын хугацаанд нислэг үйлдсэн явдал байлаа.

Уг сөнөөгч онгоцыг Хятадын Ченду нисэх онгоцны аж үйлдвэрийн групп боловсруулж, үйлдвэрлэжээ. "Жи-20" сөнөөгч онгоцыг 2018 оноос цэргийн ажиллагаанд хэрэглэж эхлэх юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д олон улсын агаарын уран жолоодлогын шоу үзүүлбэр болж байна   
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй