Турк улс Сиритэй залгаа хилийнхээ дагууд барьж буй бетонон ханыг ирэх оны хоёрдугаар хагаст барьж дуусгахаар төлөвлөж байна. Энэ тухай Туркийн Батлан хамгаалахын сайд Фикри Ышык мэдэгдсэнийг "Анадолу" агентлаг дамжууллаа.
Энд тэмдэглэснээр хилийн дагууд нийт 270 км хана босгоод буй аж. Харин Тигр, Евфрат гол дээрх усан хилийг хамгаалах өөр арга хэмжээ авахаа Туркийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Бетонон хананаас гадна хилийн харуул хамгаалалтыг чангатгахын тулд ажиглалт хяналт хийх өндөрлөгүүд, өргөст тор, хяналтын камеруудыг ч суурилуулж байна. Туркийн эрх баригчид Сиритэй залгаа хилийн дагууд нийтдээ 520 км бетонон хана босгохоо зарлаж байсан юм.
Энэ нь хууль бус дүрвэгч, цагаачдын урсгалыг зогсооход чиглэгдсэн ажил. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Турк, Сирийн хилийг нийт 21.300 хүн хууль бусаар давах гэж оролдсон байна. Тэднээс 5200-г хилийн цэргийнхэн баривчилжээ. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Турк, Сирийн хилээр нэвтрэх гэсэн 117.3 мянган хүнд хориг тавьсныг "Анадолу" агентлаг дамжууллаа.
| Туркийн хил дээрх ханыг ирэх онд барьж дуусна | ||
| Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.