Мьянмар улсын төрийн зөвлөх Аун Сан Су Чжи Япон улсад 5 өдрийн айлчлал хийж байна. Өчигдөр орой Японы Ерөнхий сайд Шинзо Абэ түүнийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Шинзо Абэ Япон улс Мьянмарын ардчилсан шинэ засгийн газарт дэмжлэг тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Тодруулбал Мьянмарт 800 тэрбум иен буюу 7,7 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг мэдэгдсэн байна. Ирэх 5 жилийн хугацаанд Японы энэ тусламжийн хөрөнгийг Мьянмарын 9 мужийн төр, хувийн хэвшлийг дэмжихэд зориулах юм байна. Хөдөө тосгодын дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы засгийн газраас дээрхи тусламжийг олгох юм байна. Үүний зэрэгцээ Шинзо Абэ Мьянмарт 100 сая америк доллартай тэнцэх иений хөнгөлттэй зээл олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бага хүүтэй зээлийг Мьянмарын хуучирч муудсан усан цахилгаан станциудыг шинэчлэхэд зориулах боломжтойг ч мэдэгджээ.
Япон улсад айлчилж байгаа Мьянмарын төрийн зөвлөх өчигдөр Токио хотноо Япон улсад ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүдтэйгээ уулзсан байна. Энэ уулзалтанд мянга гаруй хүн оролцсон байна. Тэрээр энэ үеэр хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Мьянмарын иргэн бүр эх орныхоо нэр хүндийг өргөх, гадны хөрөнгө оруулалтыг улс орондоо татахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.
| Японы ерөнхий сайд Мьянмарт 7,7 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлалаа | ||
| Үзсэн: 1848 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.