Иракийн Мосул хотыг чөлөөлөх өргөн хүрээтэй ажиллагаа эхэлснээс хойш тус хотын нийт 20 гаруй мянган оршин суугч орон гэрээ орхин дүрвэжээ. Олон улсын цагаачлалын байгууллагын мэргэжилтнүүд энэ тухай мэдээлсэн байна.
Тус байгууллагын мэдээгээр дүрвэгсдийн олонх нь Найнава мужийн Нль Хамдани, Телль Кайф хотуудад очсон байна. Мөн Анбар мужийн Эль Фаллуджа, Эрбиль мужийн Махмур хот Мосулын дүрвэгсдийг хүлээн авчээ. Энэ хооронд Иракийн Засгийн газрын талд тулалдаж байгаа шийтийн дайчид Мосул хот болон Сирийн Ракка хотын хоорондох стратегийн чухал ач холбогдолтой замыг хяналтандаа оруулж чадсан байна.
Энэ нь Мосул хотоос баруун өмнө зүгт орших Аль Лайн зам юм. Мосул Ракка хотууд нь "Исламын улс" бүлэглэлийн хэт даврагчдын гол түшиц газар юм байна. Харин Аль Лайн зам нь Мосул хотод хяналтаа тогтоосон "Исламын улс" бүлэглэлийнхний хангамжаа авдаг гол зам нь байжээ.
Иракийн Засгийн газрын цэргүүд, курдын "Пешмерга" хүчин болон шийтийн дайчид АНУ тэргүүтэй олон улсын эвслийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр Мосул хотыг лалын хэт даврагчдаас чөлөөлөх дайралтаа эхлүүлээд байгаа юм. Мосулыг чөлөөлөх энэ ажиллагаа өнгөрсөн сарын 17-ны өдөр эхэлсэн.
Иракийн Засгийн газрын хүчний талд тулалдаж байгаа дайчид баруун чиглэлээр дайралтаа хийж буй юм байна. Харин өмнөд болон зүүн талаас нь Иракийн цэргүүд, хойд талаас нь Курдууд давшиж байна.
Саяхан Мосул хотын хойд хэсэгт орших Кокжали дүүргийг лалын хэт даврагчдаас чөлөөлжээ. Арабын зарим хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Мосул дахь лалын хэт даврагчдад өмнөд гарцаар хотоос улмаар Сири рүү гарах боломжийг олгож буй аж.
| Иракийн Мосул хотын 20 мянган оршин суугч дүрвээд байна | ||
| Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.