Лигийг хожигдолгүй үргэлжлүүлж байсан өнгөрсөн улирлын дэд аварга Туркийн “Фенербахче” клуб улирлын 5 дахь тоглолтоо ОХУ-ын “УНИКС Казань” багтай хийлээ. Стамбул хотын “Улкер Спортс Арена”-д болсон энэ тоглолтод “Фенербахче” клубын довтлогч Бобби Диксон 23 оноо авсан нь бүх бүх тоглогчийг тэргүүлэх үзүүлэлт байлаа. Мөн Туркийн багаас Ян Веслие, Луижи Датоме нар тус бүр 10-с дээш оноо авчээ. Харин ОХУ-ын Казаниас багийн хамгаалагч Кит Лэнгфорт 28 оноо, Артем Параховский 20 оноо аван багийнхаа ялалтад гол үүргийг гүйцэтгэжээ. Ийнхүү тоглолтын үндсэн цаг 81:73-н харьцаатай өндөрлөж, “УНИКС Казань” лигийн эхний хожлоо авлаа. Харин “Фенербахче” дөрвөн хожил, нэг хожигдолтой лигийн хүснэгтийн дэд байрт бичигдэж байна.
Тэмцээний шилдэг багуудын нэг, лигийн хоёр удаагийн аварга Испанийн алдарт "Барселона" энэ өдөр сүүлийн хоёр тоглолтдоо дараалан хожоод байсан Израйлын “Маккаби Тель-Авив” багийн "Нокиа Арена"-д зочлон тоглолоо. Талбайн эздээс энэ өдөр Эндрю Гаудлок 19 оноо, Девин Смит 18 оноо аван сайн тоглолтыг үзүүлсэн байна. Харин Барсагаас багийн лидер Тайрес Райс энэ өдрийн шилдэг нь байж, 21 оноо авсан бөгөөд багийн бусад залуус ч жигд сайн тоглосон.
Улмаар Испанийн баг үндсэн цагт 79:69-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Ингэснээр Барселона лигийн гурав дахь хожлоо авсан бол “Маккаби” хоёр хожил, гурван хожигдолтой лигийг үргэлжлүүлж байна.
"Евро лиг"-ийн тавдугаар тойрог эхэллээ | ||
Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.