Шууд Chart

Төсвийн 5 мянган байгууллага шилэн дансанд мэдээллээ байршуулжээ

2016-11-04 09:29:41

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн 2016 оны 3 дугаар улирлын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Шилэн дансны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 53 төсвийн ерөнхийлөн захирагчийн 4966 төсвийн байгууллага, 84 төслийн нэгж, Засгийн газрын  болон орон нутгийн нийт 73 тусгай сан, 510 Төрийн өмчийн үйлдвэр газар, 94 ТӨХК, ОНӨХК, төсвийн хөрөнгөөр гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ үзүүлж байгаа 758 ААНБ, нийт 6485 байгууллагын 16695 албан тушаалтан нэгдсэн системд 522.390 удаагийн хандалтаар 495.342 мэдээллийг олон нийтэд байршуулан, мэдээлсэн байна.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 422.471 хэрэглэгч 426.085 удаагийн хандалт хийж, 2.0 сая мэдээллийг хүлээн авсан байна. Цахим хуудсанд 97.3 хувь нь дотоодоос, 2.7 хувь нь гадаадаас хандсан байна.

Үндэсний аудитын газраас 2015, 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд аудит хийгдсэн байна. Тайлангийн дэлгэрэнгүйг Үндэсний аудитын газрын цахим хуудас http://www.audit.mn/-руу орж танилцана уу.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хэвшүүлэхэд, үүрэг хүлээсэн байгуулага, албан тушаалтнууд болон дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулах, төсвийг зүй зохистой зарцуулах, татвар төлөгчдийн итгэлийг бүрдүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлага, дотоод хяналтыг дээшлүүлэх нь чухал байна.

Засгийн газрын хуралдаанаас Төсвийн ерөнхийлөн захирагч нарт болон аймаг нийслэлийн Засаг дарга нарт хууль хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өглөө. 

Эх сурвалж: Сангийн яам


Төсвийн 5 мянган байгууллага шилэн дансанд мэдээллээ байршуулжээ  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй