Шууд Chart

Лондон дахь ОХУ-ын ЭСЯ Их Британийн ГХЯ-нд эсэргүүцлийн нот бичиг илгээжээ

2016-11-04 12:03:31

Лондон дахь  ОХУ-ын Элчин сайдын  яам Их Британийн Гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн нот бичиг илгээсэн байна. Өчигдөр Сирийн компани нэртэй  хөдөлгөөний идэвхтнүүд  олон зуун хуванцар гараар  Оросын  дипломат төлөөлөгчийн газрын үүдийг хаан  эсэргүүцлээ  илэрхийлсэн  юм.

Тэд Оросын  армийн дэмжлэгтэйгээр Сирийн Алеппо хот руу дайрч байгааг эсэргүүцэж  буйгаа үүгээрээ илэрхийлж байгаагаа мэдэгдэж байлаа.  ОХУ-ын Элчин сайдын яам  үүнтэй холбоотойгоор  Их Британийн эрх баригчид  дипломат төлөөлөгчийн газрын  үйл  ажиллагааг  саадгүй явуулах,  аюулгүй  байдлыг хангахыг хүсэхгүй  байна гэж мэдэгдэж  эсэргүүцлийн  нот бичиг илгээсэн байна.  Энэ  бичигт тэмдэглэснээр  эсэргүүцэгчид  Элчин сайдын яамны  утасны  шугамыг хаахын тулд  хуурамч  дуудлага ихээр  хийсэн гэж тэмдэглэсэн байна.

Их Британи дахь дипломат  төлөөлөгчийн газрын  аюулгүй байдалд ноцтой аюул учирсан. Жагсагчдыг өдөөн  хатгасан ийм үйлдлүүдийг нь  цагдаагийнхан   зүгээр  л  ажиглаж байсан гэж мэдэгдэлд баталсан байна.  Мөн  энэ  эсэргүүцлийн  ажиллагааг  сайтар  зохион байгуулсан байсан  гэж  элчингийнхэн үзэж  байгаагаа ч илэрхийлжээ. 

Тодруулбал, Их Британийн Гадаад хэргийн сайд  Борис Жонсон ОХУ-ын Элчин сайдын яамны  өмнө  эсэргүүцлийн  жагсаал  болохыг нь харах юмсан" гэж өнгөрсөн  сарын эхээр  мэдэгдэж  байсныг  ч сануулж байна. "Сирийн  компани"  нэртэй  байгууллагын  идэвхтнүүд Алеппо хот руу дайран  орвол  тус хотыг орхин  гарч  чадаагүй  олон мянган энгийн  иргэн  амиа алдах болно гэдгийг сануулсан мэдэгдэл гаргасан байсан юм.  

Мөн тэд твиттерт  "И ю сэйв  Алеппо"  хаягаар  жиргэцгээж эхэлсэн юм.  Харин ОХУ  Алеппо  хотод  өнөөдрөөс эхлэн  ээлжит  хүмүүнлэгийн завсарлага болохыг өчигдөр мэдэгдсэн. Оросын  цэргийнхэн байлдааны  ажиллагааг  ийнхүү түр  зогсоох хугацаанд хотыг  орхин гарахыг  хэт даврагчдад санал болгож байгаа юм байна. Харин  Британийн хэвлэлүүд  үүнийг  томоохон  дайралт хийх  бэлтгэл  хангах завсарлага гэж хардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондон дахь ОХУ-ын ЭСЯ Их Британийн ГХЯ-нд эсэргүүцлийн нот бичиг илгээжээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй