Шууд Chart

Конгрессын ҮАБ-ын хорооны тэргүүн Хиллари Клинтоныг улс орноосоо урвасан гэж буруутгалаа

2016-11-04 12:58:33

"АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа  Хиллари Клинтон улс  орноосоо урвасан буруутай" гэсэн мэдэгдлийг АНУ-ын Конгрессын  Үндэсний аюулгүй байдлын  хорооны  дарга  Майкл  Маккол  хийсэн  байна.

Тэрбээр Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар  ажиллаж байхдаа хувийн цахим  шуудангаа ашиглаж  нууцын  зэрэглэлтэй мэдээллийг илгээж байсныг  нь  ийнхүү  дүгнэж байна. Мөн тэрбээр Холбооны мөрдөх товчооны  дарга  Жеймс Коми  Хиллари Клинтоны хувийн  сервер рүү  Америкийн эсрэг байдаг барууны  орнууд  нэвтэрсэн  байх  өндөр  магадлалтайг  хэлж  байсныг Фокст  ярилцлага өгч байх үедээ  хэлсэн  байна. 

Түүнчлэн  ийм тохиолдлоос  сэргийлж, нууц мэдээллийг хамгаалахын тулд  аюулгүй  байдлын протокол гэж байдгийг санууллаа.  Тодруулбал, төрийн нууцтай холбоотой  мэдээлэлтэй харьцах дүрэм гэж байдаг гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.  Макколийн мэдэгдэж байгаагаар Хиллари Клинтон хувийн  серверээ  ашиглаж  бусад  орнуудад  Америкийн нууц  мэдээллүүдийг  дэлгэсэн болж  байна.

Энэ нь Хиллари Клинтонд  төдийгүй АНУ-ын үндэсний аюулгүй  байдалд  ноцтой  аюул  учруулж байгааг  тэрбээр тэмдэглэн хэлсэн байна. Гэхдээ Майкл  Маккол  нь   Техас  мужаас Сенатад  сонгогдсон  бүгд найрамдах намын гишүүн юм. Тиймээс  түүний мэдэгдлийг   Ерөнхийлөгчийн  сонгуулийн компанитай  шууд  холбохоор  байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Мөн Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн  төлөө өрсөлдөж  байсан Сенатын гишүүн  Тэд  Круз  мөн Хиллари Клинтоныг ширүүхэн шүүмжилсэн юм. Тэрбээр Айова болон Мичиган мужид болсон Трампыг  дэмжигчдийн  цуглаан  дээр  Хиллари Клинтон болон  Билл Клинтон нарын  буяны  сангийн  хандив, тусламжийг  шалгах тусгай  прокурор томилохыг уриалж байлаа.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Конгрессын ҮАБ-ын хорооны тэргүүн Хиллари Клинтоныг улс орноосоо урвасан гэж буруутгалаа  
Үзсэн: 2450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй