Шууд Chart

Орхон аймгийн гэр хорооллын иргэд жилд 20 мянган тонн нүүрс хэрэглэдэг

2016-11-04 13:07:48

Энэ жил Орхон аймаг агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын  иргэдийн хэрэгцээнд хагас коксжсон нүүрсийг нийлүүлэхээр болжээ. Энэхүү түлш 25 кг-аар савлагдсан нь  3000 төгрөгийн үнэтэй. Харин  40 кг-аар савлагдсан нтүлшийг 4500  төгрөгөөр борлуулах юм байна.

Тус аймгийн гэр хорооллын иргэд жилд 20 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа хийсэн бөгөөд уг түлш нь түүхий нүүрснээс 40-50 хувийн хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг, удаан шаталттай учраас иргэдийн эдийн засагт хэмнэлттэй гэж үзэж байна. Орхон аймаг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2012 оноос эрчимтэй арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ жил 1500 ширхэг зуухыг олгох юм байна. Үүний зэрэгцээ хоёр тарифт тоолуурыг гэр хорооллын иргэдэд голлон ашиглуулах бодлогыг баримталж байна.

Мөн гэр хорооллын иргэдэд шингэрүүлсэн шатдаг хийн зуухыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох бөгөөд энэ жил 1420 ширхэг зуухыг иргэдэд олгоно хэмээн орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн мэдээллээ. Орхон аймгийн агаарын бохирдолтын өнөөгийн төлөв байдлаар тоос тоосонцор стандартаас давсан үзүүлэлттэй байгаа бол, хүхэрлэг хий агаарын чанарын стандартаас давсан тохиолдол илрээгүй байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймгийн гэр хорооллын иргэд жилд 20 мянган тонн нүүрс хэрэглэдэг  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй