Дундговь аймагт сумдын Соёлын төв болон сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа мэргэжлийн бус дуу хөгжмийн багш нарыг СУИС-д суралцах элсэлтийн шалгалтыг зохион байгууллаа. СУИС –аас шалгалтын комисс ирж дуу хөгжмийн багш нараас ур чадварын шалгалт авсан байна. Уг шалгалтад 20 хүн тэнцсэн бөгөөд ажлаа хийхийн хажуугаар сурч, мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломжтой болсон байна.
Багш нар СУИС-ын дуу хөгжмийн багшийн эчнээ ангид элсэн 3.5 жилээр суралцан бакалавар зэрэгтэй төгсөх юм. Орон нутагт мэргэжлийн дуу хөгжмийн багш дутагдалтай байдаг учир ийнхүү аймаг орон нутгийн зүгээс анхаарч СУИС-д хүсэлт тавьснаар дуу хөгжмийн багш нар ажиллахын зэрэгцээ суралцаж мэргэжилтэй болох боломжтой бүрджээ.
Суралцах хугацаанд СУИС, Дундговь аймгийн ЗДТГазар, байгууллагын гурвалсан гэрээ хийх бөгөөд багш суралцах хугацаандаа цалингаа авч, төгсөж ирээд тухайн байгууллагадаа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахыг гэрээнд тусгах юм байна.
| Дундговь аймаг дуу хөгжмийн багш нараа СУИС-т суралцуулна | ||
| Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.