![](/uploads/201611/news/thumb/57a4da33a6c98da266087c0d4f78a637_x3.jpg)
Өнгөрсөн 10-р сарын 7,8-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр сум дахь Манжуур хотноо аэробик гимнастикийн олон улсын тэмцээн болж, монголын баг тамирчид нийлбэр дүнгээр дэд байрт шалгарсан амжилттай эх орондоо хүрэлцэн ирээд байсан. Тэгвэл энэ удаад ОХУ-ын Новосибирск хотын нэрэмжит уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн 11-р сарын 01-03-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор аравдугаар сарын 25-ны өдөр Б.Эрдэнэзаяа дасгалжуулагчтай уран сайхны гимнастикийн бага насны шигшээ баг болон “Starlit” багийн тамирчид Новосибирск хотыг зорьжээ. Учир нь тус сарын 27-31-ний өдрүүдэд тэмцээнд оролцох гадны орны багуудтай хамтарсан бэлтгэлийг хийсэн байна. Улмаар энэ сарын 1-ний өдөр уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрлөөр бяцхан гимнастикчдын тэмцээн эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр манай улсын тамирчид 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл медалийг хүртжээ.
Уран сайхны гимнастикийн суурь бэлтгэлийн төвийн нэгдүгээр клубын багш, Б.Эрдэнэзаяа дасгалжуулагчтай монголын баг тамирчид тэмцээний хоёр, гурав дахь өдөр багийн төрөлд өрсөлдсөн. Энэ өдрүүдэд Н.Анужин, Э.Анхилуун, Э.Анударь, Д.Өлзийсайхан, З.Анхтамир нарын бүрэлдэхүүнтэй 2007 онд төрсөн тамирчдын баг аваргын алтан медалийг хүртсэн юм. Мөн үүний дээд насны ангилал болох 2008 онд төрсөн тамирчдын багийн төрөлд монголын баг тэргүүн байрыг эзэлж чадсан байна. Тус багт Т.Марал-Од, З.Саруул, Н.Урангоо, Б.Удвал, Э.Энхжин гэсэн 2008 онд төрсөн 5 тамирчин дасгал хөдөлгөөнийг амжилттай хийж гүйцэтгэжээ. Ийнхүү монголын өсвөрийн гимнастикчид Новосибирск хотын нэрэмжит уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнд амжилт дүүрэн оролцож, нийтдээ 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медалийиг хүртсэн юм.
Монголын гимнастикчид олон улсад амжилт үзүүлсээр | ||
Үзсэн: 4980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.