![](/uploads/201611/news/thumb/af8974cceafff28b93b0d360686b6a4d_x3.jpg)
Өнгөрсөн улирал лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн лигийн өнөө цаг үеийн хүчирхэг багуудын нэг "Вашингтон Кэпиталс" 2016/17 оны улирлын 11 дэх тоглолтдоо Флорида хотын "Пантерс" багийг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Сүүлийн 4 тоглолтод дараалан ялж, хожлын буухиагаа эхлүүлээд байсан нийслэлчүүд энэ өдөр ч шилдэг тоглолттой байгаагаа харуулж, олон шуургалсан довтолгооныг гүйцэтгэсэн. Тэд тоглолтын эхнээс хурдтай, хүчтэй, уран гоё тоглолтыг үзүүлж 4:2-ын харьцаатай үндсэн цагийн 60 минутад өрсөлдөгчөө хожсон байна. Багийн шилдэг довтлогч Т.Ж Оши энэ өдөр 2 гоолыг оруулсан бол Александр Овечкин, Ларс Эллер нар тус бүр нэг гоолыг оруулжээ.
Өдгөө 31 настай ОХУ-ын шилдэг довтлогч Овечкин энэ улирал эхлээд 7 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай лигийг үргэлжлүүлж байна. Нийслэлчүүд ийнхүү 5 тоглолт дараалан хожсоноор 17 оноотой болж, дорнод бүсийн 4-р байрт дэвшээд байна. Харин Плоридачуудаас энэ өдөр лигийн домогт довтлогч, 44 настай Яромир Ягр хөлөө бэртээсэн таагүй үйл явдал боллоо. Флоридагийн хувьд өөр 3 довтлогч нь бэртэлтэй байгаа бөгөөд хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байгаа юм.
"Вашингтон Кэпиталс" хожлын буухиагаа эхлүүллээ | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.