![](/uploads/201310/news/thumb/796e9a5ffdc570be1369e26b2c010c2d_x3.jpg)
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаагаар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382,8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 мянган суралцагч, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэн байгаа юм.
Улаанбаатар хотод жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна.
Ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлгүй иргэн байдаг байна. Оны эхний найман сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 45,4 мянган иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдсан байна.
Нийслэлд 738 мянга нь хөдөлмөрийн насны иргэн байна | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.