Шууд Chart

Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө

2016-11-07 12:18:28

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өргөтгөлөө. ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газрт бүтцийн өөрчлөлт хийсэн нь энэ юм. Замын цагдаагийн албанд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүд багтана. Дүүргүүд дэх замын цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөтгөсөн байна.

Замын цагдаагийн албанд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс харьяалагдах бөгөөд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтэс гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.


Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй