Сагсан бөмбөгийн спортын нэрт тамирчин, дасгалжуулагч Л.Аюурзана агсны нэрэмжит УАШТ өнөөдөр СТО-нд нээлтээ хийлээ. 16 хүртэлх насны УАШТ 5 өдрийн турш Улаанбаатар хотноо үргэлжлэнэ. Тэмцээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн 44 баг ур чадвар сорин өрсөлдөж эхлээд байна. Нээлийн тоглолт өнөөдөр өглөө СТО болон Баянгол дүүргийн 22 дугаар сургууль зэрэг эхэлсэн. Хөвгүүдийн ангилалд Багануур, "Мэжик Балл" багууд тоглолтын салхийг хагалсан бол охидын тоглолт Баянхонгор, Өмнөговь аймгийн багаар эхэлсэн байна.
МСБХ-ны төлөвлөгөөнд багтан жил бүр нэрэмжит тэмцээн нь зохиогддог Л.Аюурзана агсан Монголын өнөө цаг үеийн шилдэг тамирчин дасгалжуулагчдыг төрүүлэн гаргасан байдаг. Тэрбээр ЕБС-ийн сурагч байхдаа Үндэсний шигшээ багт багтаж, улмаар 70 жилийн түүхтэй "Алдар" спорт хорооны сагсан бөмбөгийн баг, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж олон жил энэ спортод үр бүтээлтэй ажиллажээ.
Л.Аюурзана агсны нэрэмжит УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 2492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.