Шууд Chart

Грекийн лигийг “Олимпиакос” тэргүүлж байна

2016-11-07 18:16:09

Грекийн лигийн АШТ-ий 8-р тойрогт энэ улсын хамгийн агуу багууд болох Пирейн “Олимпиакос”, Афины “Панатинаикос” багууд оноолт таараад байсан. Мөнхийн өрсөлдөгч багуудын тоглолт лигийн 43 удаагийн аварга, алдарт Олимпиакос клубын талбайд болж талбайн эзэд өрсөлдөгчөө 2 үеийн турш илүүрхэн тоглолоо. Тэднээс Альберто Ботиа, Тарик Эльюнусси, Браун Идейе нар гоолыг оруулж 3:0-ийн харьцаатай тоглолт өндөрлөжээ. 28 настай нигер довтлогч Браун Идейе улирлын 8 дахь тоглолтдоо оролцож, ийнхүү 7 дахь гоолоо оруулсанаар мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. “Олимпиакос” улирлын 7 дахь ялалтаа авч 21 оноотой болсоноор лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин Грекийн лигийн тэмцээний түрүүг 20 удаа хүртсэн “Панатинаикос” 14 оноотой дэд байрт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Грекийн лигийг “Олимпиакос” тэргүүлж байна  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй