![](/uploads/201611/news/thumb/6ae859b5ae82a4b108c97e94e83baa4c_x3.jpg)
Португалийн лигийн хамгийн арвин баялаг түүхтэй шилдэг багууд болох "Порту", "Бенфика" клубууд энэ тойрогт учраа тааран тоглолоо. Португалийн лигийн 10-р тойргийн оргил тоглолтод 2 баг 90 минутын турш эн тэнцүү, ширүүн өрсөлдөөнийг үзүүлжээ. Лигийн 27 удаагийн аварга Порту сүүлийн 6 тоглолтдоо хожигдоогүй байсан бол Руй Витория дасгалжуулагчтай Португалийн бүргэдүүд хочит “Бенфика” 5 дараалан хожоод байсан. Энэ тоглолтын 2-р үед эхний гоол орсон. Мексик хагас хамгаалагч Хесус Коронагийн дамжуулалтаар 19 настай Португал хагас хамгаалагч Диогу Жота улирлын 4 дэх гоолоо хаалганд шигтгэсэн. Харин тоглолтын үндсэн цагийн сүүлийн минутад "Бүргэдүүд"-ээс Андре Ортагийн дамжуулатаар Аргентин хамгаалагч Лисандро Лопес тэнцээний гоолыг оруулсан юм. Ийнхүү тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөснөөр багууд оноо хуваалаа. Лигийн хамгийн олон буюу 35 удаагийн аварга нйислэл Лиссабон хотын "Бенфика" клуб одоогоор 26 оноотой лигийн 18 багийг тэргүүлж байна. Харин “Порту” 21 оноотойгоор хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна.
"Бенфика" Португалийн лигийг хошуучилсаар | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.