Шууд Chart

Луйш Фабиану 36 нас хүрлээ

2016-11-08 10:14:34

1980 оны энэ өдөр буюу 11-р сарын 8-нд нэрт хөлбөмбөгчин Луйш Фабиано Бразилын Кэмпинэс хотод мэндэлсэн түүхтэй. Өнөөдөр 36 нас хүрч буй тэрээр 2013 онд шигшээ багаасаа зодог тайлсан. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Бразилын шигшээ баг түрүүлж, 5 дахь удаагаа "Алтан дагина" цомыг өргөснийхөө дараа 2003 онд залуу довтлогч Луйш Фабиано Клементег шигшээ багт анх дуудаж байсан юм.

Үүнээс хойш 10 жил шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтсан тэрээр 45 тоглолтод оролцож 28 гоолыг оруулсан амжилттай. Үүгээрээ тэрээр 21-р зуунд оруулсан гоолын тоогоороо Бразил хөлбөмбөгчдөөс 2-т орох амжилтыг үзүүлсэн юм. Түүний өмнө мэдээж агуу Луйс Назарио де Лима Роналдо бичигдэнэ. 1998 онд Бразилийн "Понте Прета" клубээс мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхлүүлж, өнөөг хүртэл "Порту", "Севия" тэргүүтэй 6 багт тоглохдоо нийт 638 албан ёсны тоглолтод оролцож 337 гоолыг өөрйин нэр дээр бүртгүүлээд байгаа юм.

Дэлхийн хаан спорт хөлбөмбөгийг дэлхийд таниулсан томоохон гүрнүүдийн нэг, энэ агуу спортын нүүр царай болсон Бразилын шигшээ багийн нэгэн цаг үеийн тод од ийнхүү 36 нас хүрч байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Луйш Фабиану 36 нас хүрлээ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй