Шууд Chart

К.Роналдугийн 7 хоногийн цалин төгрөгөөр тэрбум давлаа

2016-11-08 11:26:42

Португалын алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду дос Сантос Авейру Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багтай байгуулсан гэрээгээ 5 жилээр сунгахаар боллоо. Өдгөө 31 настөй тэрээр 36 нас хүртлээ Мадридын багт үлдэхээр болж байна. Мөн энэхүү шинэ гэрээ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин болголоо. Тэрээр ангөрсөн 9-р сард "Реал Мадрид"-тай гэрээгээ шинэчлэн сунгах хүсэлтэй байгаагаа олон нийтэд мэдэгдээд байсан. "Реал Мадрид”-ын удирдлагууд одоо Роналдугийн агент болох Жорже Мендештэй тохиролцох цөөн зүйлс үлдсэн бөгөөд гэрээ бүрэн бэлэн болсон тохиолдолд дэлхийн 3 удаагийн шилдэг хөлбөмбөгчин шинэ гэрээндээ гарын үсэг зурсанаар эцэслэн баталгаажих юм. Ингэснээр Роналду ирэх 5 жилд “Реал Мадрид”-аас 240 сая еврогын цалин авахаар болж байна. Клубынх нь зүгээс түүнд ийм их хэмжээний цалин амласан нь Роналдуд хэрхэн итгэдэг болохоо харуулсан үйл явдал болсон. Тэрээр 2020 он хүртэл жилийн 20 сая еврог Испанийн эзэн хааны багаас авна. Ингэхдээ 7 хоногийн 365,000£ авах юм байна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 1.106.640.000₮ юм.

Португалийн шигшээ багийн 7 дуагаар 2009 онд Английн “Манчестер Юнайтед” клубээс 96 сая еврогийн үнээр “Реал Мадрид”-ад худалдагдан ирж байсан. Эхний гэрээтэйгээ нийлээд ийнхүү 3 удаа шинэчилсэн гэрээ байна. Өмнөх буюу 2013 онд шинэчлэгдсэн гэрээний дагуу жилд 17 сая еврог авдаг байсан юм. Португаль залуу “Реал”-ын төлөө 360 тоглолтод оролцохдоо 371 гоолыг оруулаад байна. Өнгөрсөн хугацаанд тэрээр Реалын хамтаар Испанийн аварга шалгаруулах “Ла Лиг”-ийн тэмцээн, Испанийн “Супер цом”, ОУХБХ-ны Клубуудын ДАШТ-д тус бүр 1 удаа, ЕХХ-ны “Аваргуудын лиг” болон Европын “Супер цом”-ын тэмцээнд 2 түрүүлсэн. Мөн Испанид байх хугацаандаа “Алтан Бөмбөг” шагналыг 2 удаа, “Алтан Шаахай” шагналыг 3 удаа хүртсэн. Түүнчлэн “Реал”-ын тамирчин байх хугацаандаа буюу өнгөрсөн зун 15 дахь удаагийн ЕАШТ-ий аваргын цомыг шигшээ багийнхаа хамтаар хүртсэн билээ.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

К.Роналдугийн 7 хоногийн цалин төгрөгөөр тэрбум давлаа  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй